2026 оны 04 сарын 22

Хүүхэд өсдөг. Гүйдэг, үсэрдэг, дэлхийг судалдаг. Тэр бүх мөчид хөл нь зөв дэмжлэгтэй байх нь чухал — гэхдээ олонх эцэг эхчүүд хүүхдийн гуталд ихэнхдээ анхаарал хандуулахгүй өнгөрдөг. "Primigi" брэнд яг энэ асуудлыг шийдэхийн тулд 1976 онд Итали улсад үүсгэн байгуулагдсан.
Primigi бол хүүхдийн гутлын чиглэлд дагнан мэргэшсэн Италийн брэнд. Үүсгэн байгуулагдсан цагаасаа л насны онцлогт тохирсон хэлбэр, загварыг нарийн судалж, зөвхөн хүүхдийн хөлний эрүүл хөгжилд зориулан гутал бүтээж ирсэн. Хэдхэн жилийн дотор Италийн хүүхдийн гутлын зах зээлд тэргүүлэгч болж, дараа нь дэлхийн 50 гаруй оронд тархсан.
Primigi зөвхөн загвараар хязгаарлагдаагүй. Брэнд нь жилийн явцад дэлхийн томоохон компаниудтай хамтарч, гутлынхаа чанарыг тасралтгүй дээшлүүлж ирсэн:
GORE-TEX® (2004 оноос): Дэлхийн цаг уурт тохирсон, усанд тэсвэртэй, амьсгалдаг гутлын цуврал. Хүүхдийн нарийн хөл өвлийн хүйтэн, намрын бороонд ч хуурай, дулаан байх боломжтой болсон.
MICHELIN® (2019 оноос): Дэлхийн хамгийн том дугуй үйлдвэрлэгчтэй хамтарч, наалдамхай, уян хатан, бат бөх ултай гутал бүтээх болсон — яг л автомашины дугуй шиг найдвартай.
Primigi-ийн гутлууд нь зөвхөн харахад үзэсгэлэнтэй биш — хүүхдийн хөлний байгалийн хэлбэрт нийцсэн анатомийн загвартай, хөнгөн материалаар хийгдсэн тул өдөржин өмсөхөд тав тухтай. Арьсан доторлогоотой, угаах боломжтой улавчтай, никелгүй металл хэсгүүдтэй — жижиг нарийн ширийн бүрд аюулгүй байдлыг бодсон нь харагддаг.
0-14 насны хүүхдэд зориулсан өргөн цуглуулгатай тул анхны алхам хийж буй нярайгаас эхлээд сургуулийн өмнөх, сургуулийн насны хүүхэд хүртэл бүгдэд тохирох гутал олдоно.
2021 оноос Primigi нь "PRIMIGI FOR CHANGE" хөтөлбөрийн хүрээнд байгальд ээлтэй, баталгаажсан байгалийн болон дахин боловсруулсан материал ашиглаж эхэлсэн. Хүүхдийнхээ ирээдүйг бодох эцэг эхчүүдэд зориулсан, хариуцлагатай брэнд.
Энэ жил Primigi үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ой-г тэмдэглэж байна. Тавин жилийн хугацаанд дэлхийн өнцөг булан бүрт 115 сая гаруй хүүхэд Primigi гуталтай анхны алхмаа хийжээ.